Sunday, February 25, 2007

Code Search Engine

Мэдээллийн технологийн чиглэлээр сурч, сонирхон судалж буй та бvхний eмнe ямар нэг асуудал тохиолдож байгаа бол доорх сайтнаас туслалцаа авах болов уу гэсэн vvднээс ганц хоёр хаяг бичлээ. та бvхэнд амжилт хvсье.

http://www.koders.com/
http://www.google.com/codesearch


Хувьцааны талаар ойлголт

Нээлттэй хувьцаат компани гэж юу вэ?

Нээлттэй хувьцаат компани нь зeвхeн хэдхэн хvний eмчлeл бус харин олон нийтийн eмчлeлд байдаг компани юм. Энэхvv нээлттэй хувьцаат компанийн ихэнхи eмчлeгчид нь техник технологи, уул уурхай, эрчим хvч, эмийн vйлдвэр, банк санхvvгийн байгууллага зэрэг аль нэгэн эдийн засгийн салбарын vйлдвэрт хeрeнгe оруулалт хийсэн эгэл жирийн хvмvvс байдаг.

Нээлттэй хувьцаат компани нь тухайн компанийн хувьцааг худалдан авах санхvvгийн боломжтой бvхий л хvнд нээлттэй байдаг. Энэ онцлог байдал нь зeвхeн нэг гэр бvлийн хvмvvс эсвэл цeeхeн хэдэн гэр бvлийн хvмvvс хувьцааг нь эзэмшиж байдаг хувийн компаниас ялгарах шинж чанар нь болж eгдeг.

Нээлттэй хувьцаат компани нь хувьцаагаа нийтэд анхлан гарган хeрeнгийн биржээр хувьцаагаа арилжаалдаг бeгeeд ямар ч хvн уг хувьцааг худалдан авах, зарах боломжтой байдаг.

Хувьцаа эзэмшигчид нь eмчлeгч юм

Компанийн хувьцааг худалдан авснаар худалдан авагч нь тухайн компанид хeрeнгe оруулагч мeн компанийн хeрeнгийн нэгээхэн хэсгийг eмчлeгч болдог. Онолын хувьд vзэхэд хувьцаа эзэмшигч нь компанийн тоног тeхeeрeмж, гэрээ хэлэлцээрийг эзэмшигч юм. Ерeнхийдee дундаж хувьцаа эзэмшигчийн eмчлeх хувьцаа нь тун бага байдаг. Жишээ нь 20 сая хувьцаа гаргасан компанийн 100 хувьцааг худалдаж авсан хувьцаа эзэмшигч нь компанийн нийт хувьцааны 0.0005%-ийг эзэмших болно.

Компанийн хeрeнгийг эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигч нь компанийн орлогоос хувь хvртэх, санал eгeх эрхтэй. Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч байна гэдэг нь хувьцаа эзэмшигч бvр компанийн eдeр тутмын vйл ажиллагаанд оролцох эрхтэй гэсэн vг биш боловч компанийн жилийн хуралд оролцон удирдах зeвлeлийн гишvvдийг сонгох, аудиторуудыг томилох болон компаниас гаргасан аливаа тушаал, шийдвэрийг дэмжих эсвэл эсэргvvцэх саналаа eгeх эрхийг олгодог.

Нээлттэй хувьцаат компанийн удирдлага нь компанийн олох ашгийг ихэсгэн хувьцаа эзэмшигчидэд ноогдох ашгийг нэмэгдvvлэх vйл ажиллагааг явуулах хэрэгтэй байдаг. Хэрвээ энэхvv зорилгыг биелvvлж чадахгvй байвал хувьцаа эзэмшигч нь тухайн удирдлагыг солих талаар саналаа eгeх эрхтэй.

Хувьцаа эзэмшигч нь компанийн ашиг орлогоос хvртэх эрхтэй.

Хувьцаа гэж юу вэ?

Компанид хvмvvс хeрeнгe оруулалт хийдэг бeгeeд компанийн арилжаалагдсан хувьцаа нь компанид хeрeнгe оруулалт болж eгдeг.

Хувьцаа нь хувьцаат компаниас гаргасан тухайн хувьцаа эзэмшигчийн нэр бvхий Хувьцааны Гэрчилгээгээр баталгааждаг бeгeeд уг гэрчилгээ нь тухайн хувьцаа эзэмшигч хэдэн хувьцаа эзэмшиж байгаа болон тухайн компанийн хeрeнгийн нэгээхэн хэсгийг eмчлeгч болохыг батлах хууль зvйн баримт бичиг болдог.

Оюу Толгойн орд газар нь дэлхийн томоохон зэс, алтны уурхай болохыг тооцон олон тооны Монголчууд Айвенхоу Майнз компанийн хувьцааг эзэмшихийг хvсдэг.

Одоогийн байдлаар Монголчууд Хойд Америкийн хeрeнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдаж авах боломжтой байгаа бeгeeд ирээдvйд Монголын Хeрeнгийн Бирж дээр арилжаалагдсанаар улам олон тооны Монгол хvмvvс Айвенхоу Майнз компанийн хувьцааг эзэмшигч болно.

Хоёр тeрлийн хувьцаа: Энгийн болон давуу эрхтэй хувьцаа

Энгийн хувьцаа нь компанийн eмчлeлийн хамгийн энгийн хэлбэр юм. Уг хувьцааг эзэмшигч нь давуу эрхтэй хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч компанийн эд хeрeнгeд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэл гаргаж болдог.

Давуу эрхтэй хувьцааг эзэмшигч нь бонд эзэмшигч нэхэмжлэл гаргасны дараа компанийн эд хeрeнгe, орлогод нэхэмжлэл гаргаж болдог.

Хeрeнгe оруулагч нар нь хувьцаа худалдан авч мeн эргvvлэн худалдаж авсан хувьцаагаа зарж болдог.

Уул уурхайн компанийн хувьцааны vнэ eсeх, буурах нь тухайн компанийн vйл ажиллагаа, олон улсын ашигт малтмалын vнэ, валютын ханш болон уурхайн vйл ажиллагаагаа явуулж байгаа орны бизнесийн орчин зэрэг олон зvйлээс шалтгаалж байдаг. (Монгол улс алт, зэсийн vнийн eсeлтийн орлогын албан татварыг тогтоосныг хeрeнгe оруулагч нар дуулсан eдeр буюу 2006 оны 5 сарын 15-нд Монголд уул уурхайн vйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцааны vнэ 20 хувиас илvvгээр унасан.

Анхдагч болон хоёрдогч хувьцааг арилжаалах

Компани нь хууль ёсоор бизнес vйл ажиллагаа явуулснаас хойш хувьцаагаа гаргадаг бeгeeд анхлан гаргасан хувьцааг зарим хувьцаа эзэмшигч удаан хугацаагаар эзэмшдэг бeгeeд зарим нь хeрeнгийн биржээр бусдад зардаг.

Хувийн компани хeрeнгийн биржэд бvртгvvлэн хувьцаагаа арилжаалах vеийн анхны хувьцааны арилжааг хувьцаагаа нийтэд анхлан худалдах (IPO) гэж хэлдэг.

Компанид нэмэлт санхvvжилт хэрэгтэй болсон vед нэмэлт хувьцааг гарган тэр vеийн зах зээлийн vнээр арилжаалдаг бeгeeд хувьцааны арилжаанаас олсон мeнгийг бизнес vйл ажиллагаагаа цаашид явуулах, шинэ бvтээгдэхvvн, тeслийг санхvvжvvлэхэд зарцуулдаг. Энэхvv санхvvжилтийг хоёрдогч хувьцааг арилжаалах гэж хэлдэг.

Хувьцаа болон зээлийн санхvvжилт

Хvмvvс заримдаа ямар учраас компанийг vvсгэн байгуулагч нар eeрсдийн ашгаа бусадтай хуваалцах шаардлагатай болдог юм гэсэн асуултыг тавьдаг.

Аль нэг компанид нэмэлт хeрeнгe мeнгe шаардлагатай болсон тохиолдолд тухайн компани нь санхvvгийн байгууллагаас зээл авах эсвэл хувьцаагаа арилжах хэрэгтэй болдог.

Банкнаас зээл авах эсвэл бонд гарган санхvvжилт олохыг зээлийн санхvvжилт гэдэг. Харин хувьцаа гарган санхvvжилт олохыг хувьцааны санхvvжилт гэдэг. Хувьцаа гаргах нь зээлсэн мeнгийг буцаан тeлeх, хvv тeлeх шаардлагvй байдаг тул компанид ашигтай байдаг. Хувьцаа эзэмшигч нь хувьцааг худалдан авч компанид хeрeнгe оруулалт хийснээр компанийн нэгээхэн хэсгийг eмчлeх эрхтэй болдог.

Хувьцаагаар яаж ашиг олдог вэ?

Нээлттэй хувьцаат компани жишээ нь Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдаж авч байгаа хvн хоёр байдлаар ашиг олж болно.

1. Компани ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигч ноогдол ашиг хэлбэрээр хvртдэг.

Компани хэдий хэмжээний ашиг орлого олсон, компанийн захирал хэдий хэмжээний мeнгийг шинээр тоног тeхeeрeмж худалдан авах, бизнесийн vйл ажиллагаа eргeтгeхeд зориулан нeeцeнд хадгалахаас шалтгаалан ноогдол ашгийн дvн жил бvр адилгvй байдаг.

2. Компани ашиг олоогvй эсвэл ноогдол ашиг хувиарлах хэмжээний ашиг олоогvй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь тухайн хувьцааны анхлан худалдаж авсан vнэ eссeн тохиолдолд хувьцаагаа заран ашиг олж болох бeгeeд уг олсон ашгаа банкинд хадгалуулах зэргээр хадгалах , эсвэл eeр зvйлд хeрeнгe оруулах жишээ нь eeр компанийн хувьцааг худалдан авах аль эсвэл хувцас, гар утас, телевизор худалдан авах зэрэгт зарцуулж болно.

Ерeнхийдee хeрeнгe оруулагч нар ирээдvйд ашигтай ажиллан хувьцаааны vнэ нь eсeх компанид хeрeнгe оруулах хvсэлтэй байдаг.

Хувьцаа худалдан авснаар гарах ашиг, эрсдлийн ойлголт

Тухайн компанийн vйл ажиллагаа сайн явагдаж ирээдvйд их хэмжээний ашиг олох чадвартай мeн vйлдвэрлэж байгаа бvтээгдэхvvн нь зах зээл дээр эрэлт хэрэгцээ их байгаа зэргийг харгалзан олон тооны хeрeнгe оруулагчид компанийн хувьцааг худалдаж авч байвал тухайн компанийн хувьцааны vнэ eсeх болно. Жишээ нь аль нэг уул уурхайн компани зэс, алт зэрэг томоохон чухал орд газрыг нээсэн, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын бvтээгдэхvvний vнэ eссeнeeс уг компанийн хувьцааны vнэ eсeх нь дамжиггvй.

Харин хeрeнгийн бирж дээр компанийн хувьцааны эрэлт хэрэгцээ багасан хeрeнгe оруулагч нар хувьцаа худалдан авахгvй байвал хувьцааны vнэ анхлан авсан vнээс доошлон энэ vед хувьцааг зарах юм бол хeрeнгe оруулагч алдагдал хvлээх болно.

Энд нэг зvйлийг анхаарахад компанийн хувьцаа жилээс жилд eсeх тvvнчлэн компани тогтмол ноогдол ашгийг хувьцаа эзэмшигч нарт олгох ямар ч баталгаа байхгvй.

Хeрeнгe оруулагч нь компанийн хувьцаа эзэмшигч болсноор тухайн компани ашиггvй ажиллах эрсдлийг хvлээн авах хэрэгтэй болдог. Энэ нь бизнес эрхлэгч бvхэн ашиг олохгvйтэй адил. Компанийн eмчийн нэгээхэн хэсгийг eмчлeгчийн хувьд хувьцаа эзэмшигч нь компанийн эд хeрeнгeд нэхэмжлэл гаргаж болох боловч уг нэхэмжлэл нь
компанид мeнгe зээлдэгчидийн нэхэмжлэлийг бодвол хvч султай байдаг. Хэрвээ компани дампуурлаа зарлах эсвэл eрee барагдуулахын тулд eeрийн эд хeрeнгee зарах тохиолдолд компани банк, бонд эзэмшигчдийн тeлбeрийг барагдуулж дуусахыг хvртэл энгийн хувьцаа эзэмшигч нь ямар ч тeлбeр авдаггvй.

Vvнээс харахад хувьцаа эзэмшигч нь тухайн компани орлого ашигтай байх vгvйгээс шалтгаалан их ашиг олж болох бeгeeд сeргeeр мeн их алдагдлыг хvлээж болно.

Хувьцаа эзэмших нь банкинд мeнгee хадгалуулснаас илvv ашиг eгч болно

Хэрвээ хувьцаа эзэмшигч нь эрсдэл багатай банкинд мeнгee хадгалуулах зэргээс олох ашгаас илvvтэйгээр хувьцаанаас ашиг олно гэж тооцвол энэ нь хараахан баталгаатай бус юм. Ерeнхийдee бонд эзэмших, хадгаламжийн банкинд мeнгee хадгалуулах зэргээс хувьцаа эзэмших нь илvv ашигтай байдаг. Хувьцаанаас олох ашиг урт удаан хугацааны хугацаанд дунджаар10%-12% байдаг.

Ганцхан удаагийн оролцоогоор хeрeнгийн биржээс ашиг олохгvй хэмээн брокерууд хeрeнгe оруулагч нарт зeвлeдeг. Урт удаан хугацааны турш дахь арилжааны vр дvнд хувьцаа эзэмшигч ашиг олдог. Хeрeнгe оруулагчид гарах ашиг, эрсдэл хоёуланг нь урьдаас тооцоолсон байх нь чухал.

Хувьцааг хэрхэн vнэлдэг вэ?

Хувьцааны vнэлгээг хоёр байдлаар тогтоодог.

Хувьцааны vнэлгээг зарим тeрлийн бэлэн мeнгeний урсгал, борлуулалт эсвэл vндсэн орлогын судалгаа, дvгнэлтээр гарган тогтоодог. Энэ тeрлийн vнэлгээнд ихээхэн хэрэглэдэг vнэлгээний арга бол vнэ-ашгийн харьцаа юм. Уг vнэлгээг vнэ-ашгийн харьцаа, статистикийн дvнд тулгуурлан тогтоодог бeгeeд уг vнэлгээ нь урт хугацааны хувьцааны vнийг тогтоож eгдeг.

Дээрхи vнэлгээнээс гадна хувьцааны vнэлгээ нь эрэлт, нийлvvлэлт буюу хeрeнгe оруулагчийн худалдаж авах, зарах vнийн дагуу тогтдог. Олон хvн хувьцааг худалдан авахыг хvсэж байвал тухайн хувьцааны vнэ eндeр байна. Vvний эсрэг хувьцааг олон хvн зарахыг хvсэж байвал тухайн хувьцааны vнэ унах болно. Энэ vнэлгээгээр ихэвчлэн богино хугацааны хувьцааны vнэ тогтдог бeгeeд vнэ eсeх, буурах хэлбэлзлийг урьдаас хэлэхэд бэрхшээлтэй байдаг.

Хувьцааны vнэ цэнэ нь хvмvvс худалдаж авах vгvйгээс л чухамхvv шалтгаална. Тухайн компани амжилттай бизнес vйл ажиллагаа явуулж байвал компанийн хувьцааг хvмvvс ихээр аван компани их орлого олно.

Хувьцааны vнэнд нeлeeлeх бусад зvйлvvдэд зэс, алт болон газрын тос зэрэг бvтээгдэхvvний дэлхийн зах зээлийн vнэ, банкны хадгаламжийн хvv зэрэг нeлeeлдeг. Банкны хадгаламжийн хvv eндeр байх юм бол хvмvvс банкинд мeнгee хадгалснаар хувьцаа худалдан авалт буурч хувьцааны vнэ унахад хvргэнэ.

Хувьцааг хэрхэн худалдаж авдаг вэ?

Ихэнхи хvмvvс хувьцаа худалдан авах санхvvгийн чадвартай бeгeeд аль компанийн хувьцааг худалдаж авахаа мэдэж байгаа тохиолдолд брокерээр дамжуулан тухайн компанийн хувьцааг худалдан авдаг. Брокерууд нь ихэвчлэн брокерийн компанид ажилладаг бeгeeд хувьцааны арилжааны талаар мэдлэг, туршлагатай тусгай лицензтэй байх шаардлагыг хангасан байдаг.

Брокерийн байгууллагыг хувьцааны супермаркеттэй адилтган vзэж болно. Брокер нь хeрeнгe оруулагч дэлхийн аль ч улсад бизнесийн vйл ажиллагаа явуулж байгаа хeрeнгийн биржэд бvртгэлтэй компанийн хувьцааг хэдэн зуу, мянгаар нь худалдаж авахад нь тусладаг. Хeрeнгe оруулагч нь брокерт ямар компанийн хувьцааг хэдий хэмжээтэй авахаа хэлэх бeгeeд брокер тухайн хувьцааны одоогийн vнийг хeрeнгe оруулагчид танилцуулан хeрeнгe оруулагчийн зvгээс худалдан авах хувьцааны талаар цахим мэдээллийг хeрeнгийн бирж рvv илгээдэг. Vvний дараа хeрeнгe оруулагч хувьцааны vнийн тeлбeрийг брокерт тeлeх бeгeeд уг тeлбeр нь тухайн хувьцааг арилжагч талд тeлбeр хийгдснээр хeрeнгe оруулагч нь хувьцааны гэрчилгээг хvлээн авч хувьцаа худалдан авах vйл ажиллагаа дуусгавар болдог. Брокер нь хувьцаа худалдан авах, арилжаалах vйлчилгээг vзvvлсний хeлсeнд дунджаар 2%-5%-ийн тeлбeрийг авдаг.

Хeрeнгe оруулагч нь мeнгee хeрeнгe оруулалтын сан эсвэл санхvvгийн байгууллагад байрлуулж болно. Хeрeнгe оруулалтын сангийн менежер нь хeрeнгe оруулагчийн мeнгийг жилийн турш хувьцаа худалдан авах, зарахад зарцуулдаг бeгeeд хeрeнгe оруулагч нь сангийн vнийн дvнгийн eсeлт, бууралтын талаар тогтмол мэдээллийг хvлээн авч байдаг. Хeрeнгe оруулагч нь сангийн нэгээхэн хэсгийг eмчилдeг бeгeeд харин аль нэг тухайлсан компанийн хувьцааг эзэмших боломж байдаггvй.

Хeрeнгийн бирж гэж юу вэ?

Хэрвээ брокерийн байгууллагыг супермаркет хэмээн vзвэл хeрeнгийн биржийг том хэмжээний орчин vеийн eндeр технологи бvхий зах зээлийн газар гэж vзэж болно. Том хэмжээний хeрeнгийн бирж АНУ, Канад, Их Британи, Япон болон Хятадад байдаг.

Хeрeнгийн бирж хувьцаа эзэмшдэггvй. Хeрeнгийн биржийн гол vйл ажиллагаа бол хувьцаа арилжагч болон худалдан авагчийн эрэлт хэрэгцээг хангахад оршдог. Нэг eдрийн хeрeнгийн биржийн vйл ажиллагаагаар олон мянган хувьцаа арилжаалагдаг.

Хeрeнгийн бирж нь тухайн хувьцааг худалдан авах захиалгыг зохицуулах, хянах зориулалтаар компьютерийн хэрэглээг eргeн хэрэглэн хувьцааны арилжааны талаар мэдээллийг олон нийтэд гаргаж байдаг. Eдeр тутам хувьцааны эрэлт хэрэгцээний дагуу хувьцааны vнэ eсeж буурч байдаг. Тухайн хувьцааны худалдаа, борлуулалтын цаана худалдан авагч, борлуулагч байдаг.

Хeрeнгийн биржэд бvртгvvлсэн компаниуд биржээс тавьсан тодорхой дvрэм журам, шаардлагыг даган мeрдeх шаардлагатай байдаг. Жишээ нь Нью Йоркийн хeрeнгийн биржэд бvртгэлтэй байхын тулд компанийн хувьцааны vнэ 1 ам.доллараас илvv, зах зээлийн капиталжуулалт (хувьцааны тоог vнээр vржvvлэн гаргасан дvн) нь 50 сая ам.доллараас илvv байх ёстой.

Нью Йоркийн хeрeнгийн биржээс мeн тухайн компанийн удирдлагын зeвлeлийн ихэнхи гишvvд нь компанийн ихэнхи хувьцааг эзэмшигчидээс бие даасан байдалтай байхыг шаарддаг.