Showing posts with label Сvлжээ. Show all posts
Showing posts with label Сvлжээ. Show all posts

Monday, April 16, 2007

UTP кабель

Unshielded twisted-pair (UTP) кабель 4 хос багц бvхий кабель бeгeeд сvлжээнд eргeн хэргэлэгддэг байна. Нэг сегментийн урт 100м.

RJ-45 коннектороор бусад тeхeeрeмжvvдэд холбогддог.
EIA/TIA-568 стандартын дагуу UTP кабелийг 5 категорид хуваадаг.
1-р категорийн кабель.
1-р категорийн кабель телефон холбоонд (зeвхeн яриа дамжуулах) утсан сvлжээнд хэрэглэгдэнэ.
2-р категорийн кабель
4 Мбит/с-ийн хурдтай eгeгдeлийг дамжуулдаг.
3-р категорийн кабель.
10BaseТ сvлжээнд хэрэглэгддэг ба eгeгдлийг 10Мбит/с-ийн хурдтай дамжуулдаг.
4-р категорийн кабель.
4-р категорийн кабелийг Token-ring сvлжээнд хэрэглэх ба 16Мбит/с-ийн хурдтай eгeгдeлийг дамжуулна.
5-р категорийн кабель
CDDI(Copper Distributed Data Interface) сvлжээнд хэрэглэгддэг ба 100Мбит/с-ийн хурдтай eгeгдлийг дамжуулдаг.

Monday, March 19, 2007

Репитер


Давтагч( repeater ) нь дамжуулах орчноор дамжуулагдаж байгаа сигналийг хvлээн аваад анхны хэлбэрт нь сэргээгээд цааш нь дамжуулдаг eсгvvр хэлбэрийн тeхeeрeмж юм.

Хоёр порттой байдаг бeгeeд сvлжээний сегментvvдийг хооронд нь холбодог. Тодруулбал нэг ижил протокол, орчинд хандах арга, дамжуулах техник бvхий тодорхой 1 архитектуртай сvлжээний сегментvvдийг хооронд нь холбодог.

Давтагчийн дутагдалтай тал нь сvлжээний траффикийг шvvж тусгаарлах чадваргvй. Давтагчийн eргeтгeсeн нэг хэлбэр нь хаб юм. Ялгаа нь хаб олон порттой байдаг.

Давтагч нь :

1. Сvлжээгээр дамжигдах мэдээллийн давтамжийг нэмэгдvvлж дамжуулна.

2. Битийн тvвшинд ажиллана.

3. Холын зайд мэдээлэл дамжуулахын тулд дамжигдаж буй мэдээллийн давтамжийг eсгeх зориулалттай юм.

Давтагч нь дохионы чадал болон далайцыг сэргээх, фронтыг сайжруулах гэх мэтээр дохионы чанарыг сайжруулснаар сvлжээний уртын хязгаарлалтыг багасгадаг.

Холбооны тeхeeрeмжvvдийн хамгийн энгийн нь давтагч (repeater) ба дотоод сvлжээний ерeнхий уртыг нэмэгдvvлэхийн тулд сvлжээний хэсгvvдийг холбоход хэрэглэгдэнэ.

Дотоод сүлжээ

Анхны дотоод сvлжээ
70-аад оны эхээр компьютерийн vйлдвэрлэлд том ахиц гарсан нь их интеграл схем гарч ирсэн явдал байлаа. Тэдгээрийн харьцангуй бага vнэ, eргeн функцууд нь мини-компьютерvvдийг бvтээхэд тvлхэц болсон. Ингээд ганц супер-компьютер авснаас олон мини-компьютер авч ашиглах нь илvv хурдтай бeгeeд хямд болсон байна.
Ингэснээр байгууллагын дэд хэсгvvд компьютертой болох боломж бvрдсэн боловч уг компьютер нь хэсгийнхээ хvрээнд бие даасан байдалтайгаар ажиллаж байсан.

Хэрэглэгчдийн хэрэгцээ eссeeр удалгvй ойр байгаа компьютерvvдтэй eгeгдeл солилцох шаардлага гарах болсон ба vvн дээр vндэслэн анхны дотоод сvлжээ vvсчээ.

Дотоод сүлжээний дэлгэрсэн технологууд нь:
  • Ethernet
  • Token ring
  • FDDI (Fiber Distributed Digital Interface)
Компьютерүүдийг холбогч ашиглан дотоод сүлжээнд холбох:
• Компьютерүүдаа кабелиар холбогчтой холбоно.
• Компьютер тус бүрд сүлжээний тохиргоо хийж өгнө.
• Сүлжээгээр файл хуулж үзнэ.
Холбогч нь
  • Гадаад байдлаараа hub – тай ижил
  • Олон порттой гүүр
  • Порт бүр дээрээ bridge – ийн үүргийг хийдэг.
  • МАС хаяг ба портын хүснэгт
  • МАС хаягийг ашиглан пакетуудыг шилжүүлнэ.
  • Сүлжээний хурдыг нэмэгдүүлнэ
  • Сүлжээг логик хэсгүүдэд хуваана
  • Зөвхөн битүүд дээр ажилладаг 2-р төвшиний төхөөрөмж юм.
Оролтоор орж ирсэн дохионуудыг гаралтын портуудаар хуулан гаргана. Гаралтын олон порттойг repeater гэж болно.
Холбогчийн passive нь:
Зүгээр л ирсэн дохиог бусад портоороо гаргана.
Холбогчийн active нь:
Тогонд залгагдсан тул дохионы хүчийг нэмнэ.
Холбогчийн (switch, switching hub) кадр боловсруулах зарчим нь гvvрийнхтэй адил байдаг. Гvvрнээс ялгагдах гол онцлог нь холбогчийн порт бvр тусгай процессортой байх ба тэдгээр нь бие биенээсээ хамааралгvйгээр гvvрийн гvйцэтгэх vvргийг биелvvлдэг. Vvнээсээ болоод холбогчийн хурд нь ганц процессортой гvvрийг бодвол харьцангуй их байдаг. Холбогчийг кадр параллелаар боловсруулдаг шинэ vеийн гvvр гэж нэрлэж болно.
Гvvр болон холбогчийн сvлжээний холболтын байрлалд тависан хязгаарлалттай холбогдон холбооны шинэ тeхeeрeмж гарч ирсэн ба энэ нь чиглvvлэгч (router) юм.
Бvрэн холболттой байрлал ашиглах vед компьютерууд хувийн холболтын шугам бvрт зориулсан порттой байна. «Од» байрлалын vед компьютерууд ганц порттой байж болох ба тeвд байрлах холбогчид (switch) залгагдана. Глобал сvлжээнд холбогчийг анхнаасаа ашиглаж байсан бол дотоод сvлжээнд 90-ээд оны эхэн vеэс хэрэглэж эхэлжээ. Холбогч ашигласнаар сvлжээний vнэ eсдeг учраас одоохондоо eргeн хэрэглээнд ороогvй боловч vнэ нь буурч удахгvй дундын шугамуудыг хэрэглээнээс тvрж гаргах боломжтой. Энд холболтын хувийн шугамууд нь эцсийн зангилаа ба холбогчийн хооронд байрлах ба холбогч хоорондын шугам нь тeрeл бvрийн эцсийн зангилаануудын мэдэгдлийг дамжуулах тул дундын шугам байна.

Компьютерууд тухайн агшинд аль компьютер нь дундын шугамыг ашиглаж болох тухай тохиролцохдоо eгeгдeл дамжуулахаасаа илvv хугацааг зарцуулах болно. Харин энэ асуудал нь хоёр холбогчийн хувьд eeрeeр шийдэгддэг. Энэ тохиолдолд зeвхeн хоёр холбогч шугамыг хуваан ашиглах тул зохион байгуулахад хялбар байдаг.
Одон топологийн Бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг.

Monday, March 5, 2007

Сvлжээний тухай ойлголт

Интернет бол vйлдвэрлэл, бизнес болон сургалтад шаардлагатай нeeц юм. Компьютерийг интернеттэй холбохын тулд зохих протоколыг нь тохируулж eгeх хэрэгтэй.


Интернет нь дэлхий дээрх eгeгдлийн хамгийн том сvлжээ юм.

  • Интернет холболтыг
  • физик холболт
  • логик холболт программ гэж хувааж болно.

Физик холболт гэж компьютерын сvлжээний адаптер, эсвэл модемийг сvлжээтэй холбосныг хэлнэ.

Логик холболт нь протокол гэж нэрлэгдэх стандартыг хэрэглэнэ. Протокол гэдэг нь сvлжээний тeхeeрeмжvvдийн хоорондоо харилцан дvрэм юм. TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol) нь хамгийн eргeн хэрэглэгддэг протокол юм.

Eгeгдлийг ойлгомжтой хэлбэрээр дvрслэх программ нь сvлжээний сvvлийн хэсэг болно. Вэб браузер нь HTML-г (Hypertext Markup Language) вэб хуудас хэлбэрээр vзvvлнэ. Тэдгээр нь мeн бусад хэлбэрийг eгeгдлvvд болох хeдeлгeeнт дvрс, flash-г vзvvлэхийн тулд eeрийн plug-in-vvдийг ашиглана.