Tuesday, April 3, 2007

ДEРEВДVГЭЭР САРЫН НЭГЭН


Дeрeвдvгээр сарын нэгний наргианы учрыг хvмvvс тeдий л сайн мэддэггvй байв. Баруун европын орнуудад энэ заншил 17-р зууны vед гарчээ.
Францын IX Карл хаан дeрeвдvгээр сарын нэгний eдeр болдог шинэ жилийн баярыг 1564 оноос эхлэн нэгдvгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлиг болгожээ. Хуучныг баримтлагчид тvvнийг эсэргvvцэн дeрeвдvгээр сарын нэгэнд бэлэг илгээдэг заншлаа хадгалсаар байжээ. Vvнийг тоглоом тохууд дуртай хvмvvс ашиглан найз нeхeддee мeлжсeн яс, чулуу зэргийг илгээж молигддог байснаас дeрeвдvгээр сарын нэгнийг “молигын eдeр” гэж нэрлэх болжээ. Энэ заншлыг зарим орны сонин хэвлэл eeрийн зорилгод овжин ашиглаж уншигч нараа хуурч эхлэв. 1934 оны 4 дvгээр сарын 1-нд Нью-Йоркын “Сан” хэмээх сонинд нийтлэгдсэн цахилгаан утсанд одон орны судлагч Жон Фредрих Хершиль огторгуйн хvчтэй дуран авиа бvтээж тvvгээрээ саран дээр орших ховор амьтан, ургамлыг нээсэн тухай eгvvлснээр барахгvй, сарьсан багваахайн далавчтай аварга том сармагчинг хvртэл харсан хэмээн бичжээ. Тэр нь “молиго” байлаа.
1960 оны 4 дvгээр сарын 1-ний Краковын сонинд тус хотын ойролцоогоос Краковын анх байгуулагдсан домогт гардаг vлгэрийн лууны яс олдсон тухай eгvvлжээ. Тэгвэл манай “Монголын залуучууд” сонины 1990-ээд оны нэгэн дугаарт “Монголд... Дэлхийд... анх удаа Алмас барилаа” гэсэн зурагтай eгvvллэг гарсан нь мeн л “молиго“ байлаа.
Иймэрхvv тоглоом наргианы eдрvvд улс орнуудад эрт vеэс эхлэж бий болсон байна. Энэтхэгт 3 дугаар сарын хуучдаар “Хvлийн eдeр”, Римд 2 дугаар сард “Маанагуудын” буюу “Ухаангvй улсын баяр” гэхчилэн наргианы eдeр болдог байж. Бас 4 дvгээр сарын нэгнийг Францчууд “Загасны eдeр” гэж нэрлэдэг. Энэ мэтээр олон янзын тайлбар баримт бий. 1968 оноос эхлэн Монголын Зохиолчдын Хороо 4 дvгээр сарын нэгнийг инээдмийн eдeр болгон жил бvр тэмдэглэж байхаар болж “Маргаашийн мэнд” хэмээх ном гардаг байж.

www.oops.mn-ээс авав.

1 comments:

Jenni said...

4r sariin negnii udur hichneen ikh hun hulhidavaaa. saihan bsan shuu.. HAPPY APRIL FOOL'S DAY....