Monday, March 19, 2007

Дотоод сүлжээ

Анхны дотоод сvлжээ
70-аад оны эхээр компьютерийн vйлдвэрлэлд том ахиц гарсан нь их интеграл схем гарч ирсэн явдал байлаа. Тэдгээрийн харьцангуй бага vнэ, eргeн функцууд нь мини-компьютерvvдийг бvтээхэд тvлхэц болсон. Ингээд ганц супер-компьютер авснаас олон мини-компьютер авч ашиглах нь илvv хурдтай бeгeeд хямд болсон байна.
Ингэснээр байгууллагын дэд хэсгvvд компьютертой болох боломж бvрдсэн боловч уг компьютер нь хэсгийнхээ хvрээнд бие даасан байдалтайгаар ажиллаж байсан.

Хэрэглэгчдийн хэрэгцээ eссeeр удалгvй ойр байгаа компьютерvvдтэй eгeгдeл солилцох шаардлага гарах болсон ба vvн дээр vндэслэн анхны дотоод сvлжээ vvсчээ.

Дотоод сүлжээний дэлгэрсэн технологууд нь:
  • Ethernet
  • Token ring
  • FDDI (Fiber Distributed Digital Interface)
Компьютерүүдийг холбогч ашиглан дотоод сүлжээнд холбох:
• Компьютерүүдаа кабелиар холбогчтой холбоно.
• Компьютер тус бүрд сүлжээний тохиргоо хийж өгнө.
• Сүлжээгээр файл хуулж үзнэ.
Холбогч нь
  • Гадаад байдлаараа hub – тай ижил
  • Олон порттой гүүр
  • Порт бүр дээрээ bridge – ийн үүргийг хийдэг.
  • МАС хаяг ба портын хүснэгт
  • МАС хаягийг ашиглан пакетуудыг шилжүүлнэ.
  • Сүлжээний хурдыг нэмэгдүүлнэ
  • Сүлжээг логик хэсгүүдэд хуваана
  • Зөвхөн битүүд дээр ажилладаг 2-р төвшиний төхөөрөмж юм.
Оролтоор орж ирсэн дохионуудыг гаралтын портуудаар хуулан гаргана. Гаралтын олон порттойг repeater гэж болно.
Холбогчийн passive нь:
Зүгээр л ирсэн дохиог бусад портоороо гаргана.
Холбогчийн active нь:
Тогонд залгагдсан тул дохионы хүчийг нэмнэ.
Холбогчийн (switch, switching hub) кадр боловсруулах зарчим нь гvvрийнхтэй адил байдаг. Гvvрнээс ялгагдах гол онцлог нь холбогчийн порт бvр тусгай процессортой байх ба тэдгээр нь бие биенээсээ хамааралгvйгээр гvvрийн гvйцэтгэх vvргийг биелvvлдэг. Vvнээсээ болоод холбогчийн хурд нь ганц процессортой гvvрийг бодвол харьцангуй их байдаг. Холбогчийг кадр параллелаар боловсруулдаг шинэ vеийн гvvр гэж нэрлэж болно.
Гvvр болон холбогчийн сvлжээний холболтын байрлалд тависан хязгаарлалттай холбогдон холбооны шинэ тeхeeрeмж гарч ирсэн ба энэ нь чиглvvлэгч (router) юм.
Бvрэн холболттой байрлал ашиглах vед компьютерууд хувийн холболтын шугам бvрт зориулсан порттой байна. «Од» байрлалын vед компьютерууд ганц порттой байж болох ба тeвд байрлах холбогчид (switch) залгагдана. Глобал сvлжээнд холбогчийг анхнаасаа ашиглаж байсан бол дотоод сvлжээнд 90-ээд оны эхэн vеэс хэрэглэж эхэлжээ. Холбогч ашигласнаар сvлжээний vнэ eсдeг учраас одоохондоо eргeн хэрэглээнд ороогvй боловч vнэ нь буурч удахгvй дундын шугамуудыг хэрэглээнээс тvрж гаргах боломжтой. Энд холболтын хувийн шугамууд нь эцсийн зангилаа ба холбогчийн хооронд байрлах ба холбогч хоорондын шугам нь тeрeл бvрийн эцсийн зангилаануудын мэдэгдлийг дамжуулах тул дундын шугам байна.

Компьютерууд тухайн агшинд аль компьютер нь дундын шугамыг ашиглаж болох тухай тохиролцохдоо eгeгдeл дамжуулахаасаа илvv хугацааг зарцуулах болно. Харин энэ асуудал нь хоёр холбогчийн хувьд eeрeeр шийдэгддэг. Энэ тохиолдолд зeвхeн хоёр холбогч шугамыг хуваан ашиглах тул зохион байгуулахад хялбар байдаг.
Одон топологийн Бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг.

0 comments: