Monday, March 5, 2007

Internet Information Server

IIS-ийг хэрэглэхийн тулд ASP.NET-ийг суулгахаасаа eмнe IIS-ийг суулгах шаардлагатай. IIS-ийг Windows 2000 Professional, Windows XP Professional, Windows Server 2003 зэрэг аль ч vйлдлийн систем дээр суулгаж болно. Учир нь дээрхи vйлдлийн системvvд дээр IIS-ийг хэрэглэхэд онцын ялгаагvй юм. Windows XP дээр IIS 5.1-ийг суулгах болон Windows Server 2003 дээр IIS 6.0-ийг суулгах нь хоорондоо онц ялгаагvй бeгeeд харин Windows 2000 дээр IIS 5.0-ийг суулгах нь дээрхи хоёроос ялгаатай юм.

Гэхдээ суулгах сонголтууд нь ерeнхийдee адилхан байдаг боловч бeглeх хvснэгтvvдийн харагдах байдлаараа ондоо байдаг.
Суулгах vед гарч ирэх сонголтуудыг та eeрчлeх шаардлагагvй байж болох ба суулгах процессын хэсэг болох сонголтууд цаанаасаа тодорхойлогдсон байх болно.

IIS компонентийн ихэнх файлууд нь таны суулгасан хатуу дискны \WinNT\system32\inetsrv\ хавтасруу суудаг. Харин та бусад файлуудыг сонирхож байвал \InetPub хавтсыг сонирхоорой. Энэ хавтас болон тvvний доторхи дэд хавтаснуудад вэб хуудасны файлууд бичигддэг.

InetPub хавтсыг нээснээр та дараах дэд хавтаснуудыг харах болно.

\iissamples\homepage – ASP хуудасны тvгээмэл жишээнvvд энд агуулагдана.

\iissamples\sdk – Ямар нэг жишээн дээр тайлбарласан ASP объект болон компонентvvдийг ашигласан тvгээмэл жишээнvvд уг директорт болон vvний дэд директоруудад агуулагдана.

\scripts – хоосон директор. Уг директорт ASP.NET дээр бичсэн програмуудаа хадгалж болно.

\webpub – хоосон директор. Энэ нь тусгай зориулалтын виртуал директор юм. Зeвхeн Windows 2000 Professional Edition суулгасан vед л уг директор vvсдэг гэдгийг мэдэхэд илvvдэхгvй.

\wwwroot – таны вэб хуудасны эхлэл хуудас хадгалагдана.

\ftproot, \mailroot, \nntproot – FTP ашигласан вэб хуудасны эхлэл хуудас хадгалагдана.

Windows-ийн зарим хувилбаруудыг ашиглах vед \Adminscripts директор vvсдэг.

IIS-тэй ажиллах

IIS, Web Server-ийн програмийг суулган ажиллахдаа удирдлага болон тохиргоонуудын талаар зайлшгvй мэдэж байх шаардлагатай.

IIS-ийн зарим хувилбарт хэрэглэгчийн Microsoft Management Console (MMC), Personal Web Server (PWS) хэмээх хоёр янзын интерфейс байдаг.

Microsoft Management Console (MMC)

MMC-ийн хамгийн чухал хэсэг болох удирдлагын vндсэн интерфейсийг ашиглан бvх тeрлийн vйлчилгээг компьютер дээрээ суулгаж болно. Ингэснээр та IIS-ийг ашиглах боломжтоой боллоо. Үнэн хэрэгтээ vvнийг ашиглах нь удирдлагын бусад vйлчилгээтэй ижил тeсeeтэй. MMC нь Windows 2000-аас хойшхи хувилбарууд болон хуучин Windows Server vйлдлийн системvvд дээр байдаг.

Хэрэв та удирдлагын vйлчилгээг ашиглахыг хvсэж байвал vvнд зориулсан ‘snap in’-ийг нэмж суулгах хэрэгтэй. Та хэдийд ч Start | Control Panel | Administrative Tools | Internet Services Manager-рvv орон IIS-ийг тохируулж болно.

Вэб сервэр дээрхи директорийн тохиргоо

ASP.NET-ийг суулгахын eмнe IIS-ийн ажиллагааг зогсоох шаардлагатай. Ийм учраас ASP.NET хуудсыг ажиллуулах vед хуудаснууд чинь хаана байрлаж байгаа, мэдээлэл хадгалах эрхтэй эсэхээ мэдэж байх хэрэгтэй. Энэ нь IIS-ээр удирдагдаж байгаа бол одоо доорхийг анхаарцгаая.

Одоо vед олон броузэрvvд нь хангалттай дэвшилтэд хvрсэн болохоор таны компьютерийн хард дискэн дээр байгаа хуудас болон файлуудыг шалгах болон тэдгээрийг байрлуулахад та хэрэглэж болно. Жишээ нь броузэр ажиллаж эхлэхэд вэб хуудасны (эсвэл eeр файлын) физик хаягаар, эсвэл C:\My Documents\mywebpage.html зэрэг хаягаар вэб хуудсыг дэлгэцэнд харуулдаг. Хэдий тийм боловч энэ нь жинхэнэ вэб хуудас биш юм.

Нэгдvгээрт, вэб хуудас нь дамжихдаа HTTP протоколийг ашигладаг. http:// буюу URL хэлбэрээр бичигдэсэн хvсэлт HTTP протоколоор дамждаг. C:\My Documents\mywebpage.html хvсэлт тавихад таны броузэр HTTP протоколыг ашиглахгvй бeгeeд энэ аргаар вэб хуудасныхаа файлыг хvлээж авч чадахгvй. HTTP-ийн талаар 2-р бvлэгт vзсэн билээ.

Хоёрдугаарт, файлын байрлалыг анхааралдаа авах хэрэгтэй. C:\My Documents\mywebpage.html гэдэг нь mywebpage.html хуудсыг компьютерийн чинь C хатууд дискний My Documents хавтаснаас броузэр ажиллуулж байна гэдгийг ялгаж харах хэрэгтэй. Сvлжээний орчинд хоёр болон тvvнээс олон компьютерvvд холбогдож буй учраас дээрхи маягаар вэб сервэрээс мэдээллийг авч чадахгvй.

Хэдий тийм боловч хэрэглэгч зарим вэб сервэр дээрээс (HTTP протоколоор) вэб хуудас хvлээж авч байхад тухайн вэб сервэрийн хатуу дискэн дээрхи мэдээллийг дээрхи хаягаар хvлээж авах тохиолдол байдаг. Үнэн хэрэгтээ мэдээлэл хоорондын чухал харилцаа холбоо болох вэб хуудсыг бvрдvvлж буй файлийн физик хаяг URL-д eгeгддeг.

Виртуал хавтас

URL болон физик хаягууд хэрхэн ажилладаг вэ? Таны вэб хуудасны бvтэц тусгагдсан вэб сервис компьютер дээр хоёрдугаар хавтасны бvтэц vvсч байгаагаар энэ нь ажиллана. Вэб сервэр дээрхи Window Explorer-ийг нээх vед юу гарч ирж байгаа нь “эхний директорийн бvтэц” юм. Эдгээр хавтаснууд нь физик хавтаснуудаар танигддаг. Жишээлбэл C:\My Documents хавтас бол физик хавтас юм.

Вэб хуудасны бvтэц дээр тусгагдсан нэг зvйл бол “хоёрдугаар директорийн бvтэц” юм. Энэ нь дотроо виртуал директорийн шатлалыг багтаадаг. Виртуал директоруудыг vvсгэх, мeн виртуал диреторуудын хоорондох харилцаа холбоо болон физик (бодит) директоруудыг байрлуулахад бид вэб сервэрийг ашигладаг.

Та виртуал директорууд vvсгэж байх vед директорын тухай ойлголтыг бодох хэрэггvй юм. Үvний оронд зeвхeн вэб сервэр дээр байгаа физик директорт нэр eгeх тухай л бодох хэрэгтэй. Вэб сервэр дээр байгаа физик директорт багтсан вэб хуудсанд хэрэглэгч хандах vед тэнд физик директорын нэрийг eгeхийн оронд физик директорын ‘nickname’-ийг ашиглах хэрэгтэй.

0 comments: