Tuesday, March 13, 2007

Java Service Page

Java Service Page-нь Sun Solaris корпорацийн хөгжүүлэн бий болгосон Java програмчлалын технологи дээр үндэслэсэн web програмчлалын хэрэгсэл юм.

Энэ технологи нь Jakarta Tomcat web server-г ашигладаг. Програмчлалын хэрэгслийн хувьд JDK буюу Java Development Kit-г ашигладаг. Энэ нь .jsp өргөтгөлтэй файлыг Tomcat web server Java Run Time Enviromnet буюу JRE-г ашиглан түүнийг боловсруулж үр дүнг web browser-руу илгээдэг.

Tomcat web server өөр нэг онцлог тал нь өөрөө Apache web server-ийн хөгжлийн ондоо нэг хувилбар юм. Өөрөөр хэлбэл Apache технологийг Java технологитой хамтран ашиглах бололцоог олгосон явдал юм.

JSP технологийн бусад web програмчлалын технологиудаас

ялгагдах давуу тал нь тэрээр JDK-ийн өндөр боломж бүхий классуудыг ашиглах болон өөр дээрээ Java-ийн сүлжээний технологийг ашиглах бүрэн боломжийг олгож өгдөг. JSP кодыг *.jsp өрөгөтгөлтэй файлд хадгалах бөгөөд ASP-ийн tag-ийг хэрэглэдэггүй мөн PHP-ын tag-г хэрэглэдэггүй, шууд бичдэг. Server үүнийг java код хэмээн таньж түүнийг compiler-т илгээж үр дүнг browser-т илгээдэг. ASP, PHP-ийн адил код нь сервер дээр боловсруулагдаж хэрэглэгч рүү илгээгддэг. Иймээс хэрэглэгч browser дээрээс кодыг харах боломжгүй байдаг. Хамгийн гол давуу чанар нь Java технологийн хэрэгжилт бөгөөд Oracle, PostgreSql, Tyrix, MySql баазуудтай болон аль ч төрлийн ODBC холболт хийсэн баазруу холбогдож чаддаг. Гэхдээ энэ бүх боломжийг JSP ямар ч өөрчлөлтгүйгээр JDBC-г бүрэн авч ашигладаг.

JSP examples :

1. first.jsp

${15/5} // үр дүнд browser-т 3-г хэвлэнэ.

2. panel.tag

<%@ attribute name="color" %>

<%@ attribute name="bgcolor" %>

<%@ attribute name="title" %>


${title}


3. thrd.jsp

<%@ taglib prefix="tags" tagdir="/WEB-INF/tags" %>

Second panel.

Second panel.

Second panel.

Second panel.

Энд panel.tag file-д өөрийн гэсэн tag-г тодорхойлж түүнийгээ ene.jsp хуудсанаас <%@ %> tag-ын тусламжтай tags гэсэн folder дахь бүх tag file-ийг import хийж түүнийгээ ашигласан байна. Мөн өөр нэг давуу тал нь өөрийн үүсгэсэн tag-д аргумент дамжуулах боломж юм.

JSP-Cookies

Cookie нь вэб серверээс клиент руу өгөгдлийг маш бага хэмжээгээр явуулж байдаг. Cookie нь вэбээр аялах үед үүссэн клиент дээрх мэдээллийн нэг хэсэг бөгөөд text төрлийн багахан файл юм. Мөн клиент дээр хадгалагдсан бага хэмжээний өгөгдлийг ашиглан урьд нь хандаж байсан сайтыг таних. Cookie – хэрэглэгчийн browser дээр ямар нэгэн хувьсагчийг үлдээх үйлдлийг хэлнэ.

Хувьсагч нь тодорхой утгатай эсвэл утгагүй байж болно.

cookie тодорхой хугацааны дараа арилдаг байж болно.

Вэб сайт дээр ямар нэгэн өгөгдөл гарч ирэхээс өмнө Setcookie дуудагдсан байх ёстой.

Cookie class

JSP cookie нь javax.servlet.http.Cookie class-ийн нэг обьект юм. Энэ класс нь coolie-г үүсгэдэг. Мэдээллийг бага багаар вэб браусер луу явуулж тэндээ хандгалан дараа нь сервер луу буцаан илгээдэг.



0 comments: