Monday, March 12, 2007

IP хаягаар нь шvvж хандах эрхийг нь хаах

Манай компани ажилчдынхаа pc- г зарим сайтруу, мөн yahoo мессенжер лүү орох эрхийг нь хаагсан байдаг.Бvр мэдээллийн технелогийн хэлтсийнхээ хүмүүсийнхээ мессенжерийг хvртэл хаадаг шүү. Доорхи PHP код нь таны вэб сайтыг хэрэглэгчдээс хэн нэг нь таалагдахгvй байгаа бол IP хаягаар нь шvvж хандах эрхийг нь хязгаарлах болно


$filename = "blocked.txt" // 1

$handle = fopen($filename, "r"); // 2
$addr = fread($handle, filesize($filename));
fclose($handle);

$ip = $REMOTE_ADDR; // 3

if(eregi("|".$ip."|", $addr)){ // 4

echo "Та хандах эрхгvй. Таны сайтруу хандах эрхийг хаасан байна.";

exit(); // 5

}else{

echo "Тавтай морилно уу."; // 6

}


Эхлээд та ямар нэгэн .TXT (жишээ нь blocked.txt) төрлийн файл нээж vvсгээд тэр дотроо хаах IP хаягнуудаа |192.168.1.1| гэх мэт бvтэцтэй бичих хэрэгтэй. Мэдээж олон хаягыг vргэлжлvvлэн бичиж болно. / Ж.нь: |127.168.1.1||255.255.255.255||192.168.1.255|/


1 - Хаагдсан IP хаягнуудыг бичиж хадгалсан TXT файлын нэр / өөр директорт байгаа бол замыг нь цуг бичнэ/

2 - Энэ хэсэгт "blocked.txt" файлын агуулгыг $addr хувьсагчид олгож байна.

3 - Хэрэглэгчийн IP хаягыг олж байна.

4 - eregi(); функц нь тэмдэгт мөр дундаас зааж өгсөн тэмдэгтийг /мөр байж болно/ хайж шалгадаг ба хэрэв байвал TRUE байхгvй бол FALSE утга буцаадаг.
Манай энэ тохиолдолд Хэрэглэгчийн IP хаяг "blocked.txt" бичигдсэн эсэхийг шалгаж байна.

5 - IP хаяг "blocked.txt" файлд бичигдсэн байгаа болохоор цааш хандах эрхийг хааж байна. exit(); функц нь vйлдлийг шууд зогсоодог ба энэ мөрөөс цааш хуудас уншигдахгvй шууд зогсоно. IP нь хаагдсан хэрэглэгч энэ мөрөөс цаашхи ямарч мэдээлэл vзэж чадахгvй гэсэн vг.

0 comments: