Tuesday, March 13, 2007

PHP болон бусад Вэб програмчлалын хэлvvдийн ялгаа

PHP is a server-side, cross-platform, HTML embedded scripting language.

РНР бол сэрвер талын, платформ хамааралгvй, HTML холилдсон, вэб хэл.

Дээрх тодорхойлолтыг тайлбарлъя.

1. Сэрвер талын -- Бvх РНР кодууд сэрвер дээр байрлах бeгeeд сэрвер дээр eгeгдeл нь гvйцэтгэгдэнэ.

2. Платформ хамааралгvй -- РНР кодыг Unix, Windows NT, Macintosh болон бусад vйлдлийн системтэй сэрвер дээр ажиллуулж болно.

3. HTML холилдсон -- РНР кодыг HTML кодын дотор хольж болно.

4. Вэб хэл -- Вэб хэл нь програмын хэлээс ялгаатай. Вэбийн хэлээр бичсэн програм нь браузэрын туслалцаатайгаар ажилладаг бол програмын хэлээр бичсэн програм eeрee биеэ дааж ажилладаг.

Тэгэхээр РНР бусад вэб хэлээс юугаараа давуутай вэ? Вэб барихад танд байгаа бусад сонголтуудаас дурдвал HTML, CGI, ASP, JSP ба CFML.

1. HTML -- Hyper Text Markup Language

2. CGI -- Common Gateway Interface

3. ASP -- Active Server Pages

4. JSP -- Java Server Pages

5. CFML -- Cold Fusion Markup Language

РНР бусдаасаа хурдан, найдвартай ажилладаг, сурахад хялбар, олон vйлдэл гvйцэтгэдэг, ёрeнхийдee "супер". Тэгэхээр бусад хэлний тухай тайлбарлахгvй бол хангалтгvй сонсогдож байна.

CGI код бичихийн тулд вэбмастер Perl, Python эсвэл C зэрэг хэл мэддэг байх шаардлагатай. Дээрх хэлvvд бол вэб хэл биш, програмын хэл. Програмын хэл сурахад цаг, хeдeлмeр, мeнгe их гарздана. Ёрдee л вэб програм бичихийн тулд бvтэн програмын хэл сурах бол илvv vйлдэл. Хэрвээ вэбээс програмчлал руу шилжих зорилготой байгаа нeхцeлд бол ондоо хэрэг.

HTML хэл бол вэбийг бvтээх хэл болохоос ямар нэг vйлдэл гvйцэтгэх чадваргvй. Иймээс зeвхeн STATIC хуудас хийхэд хэрэглэнэ.

ASP код бичихийн тулд вэбмастер Visual Basic програмын хэлийн VB Script хэл эзэмшсэн байх шаардлагатай. ASP.NET нь вэб программ (web appliction) vvсгэхэд зориулагдсан. Энэ нь ASP (Active Server Pages)-ийн бvх боломжууд дээр нэмж COM (Component Object Model) контролууд ба RAD (Rapid Application Development) технологийг UI (user interface)-жуулж загварчлахад зориулан оруулсан. Мэдээж vvний vр дvнд маш хурдан, eргeн боломжтойгоор вэбийг хeгжvvлэх юм.

JSP бичихэд JAVA програмын хэл мэддэг байх хэрэгтэй Энэ технологи нь Jakarta Tomcat web server-г ашигладаг. Програмчлалын хэрэгслийн хувьд JDK буюу Java Development Kit-г ашигладаг. Энэ нь .jsp eргeтгeлтэй файлыг Tomcat web server Java Run Time Enviromnet буюу JRE-г ашиглан түүнийг боловсруулж үр дүнг web browser-руу илгээдэг. JSP технологийн бусад web програмчлалын технологиудаас

ялгагдах давуу тал нь тэрээр JDK-ийн eндeр боломж бүхий классуудыг ашиглах болон eeр дээрээ Java-ийн сүлжээний технологийг ашиглах бүрэн боломжийг олгож eгдeг

CFML Cold Fusion бол РНР -д дeхeж ирнэ. Сурахад хялбар, HTML холилдсон вэб хэл.

Тагуудыг ашиглаж бичдэгээрээ бусдаасаа ялгаатай.

Тэгэхээр зарим хvн JavaScript-н талаар бодож байж магадгvй. JavaScript хэл бол сэрвер талын бус, хэрэглэгчийн талын вэб хэл. Иймээс бидэнд хэрэгтэй гэж бодохгvй байна. Яагаад гэхээр бид нар гол нь сэрвер талын вэб програм бичих талаар хойшдоо хэлэлцэх болно.

РНР -ын жинхэнэ ид шид нь датабэйстэй холбогдож дата буюу мэдээлэлтэй харьцах. Бусад сэрвер талын вэб хэлvvдээс олон тeрлийн датабэйстэй холбогдож чаддагаараа онцлог.

Доор хэдхэнийг дурдвал:

MySQL

Oracle

Access

SQL

PostgreSQL

mSQL

SyBASE

...

Бусад жишээнээс дурдвал ASP хуудсууд Microsoft Access-тэй харьцдаг бa 2-уулангийх нь ард Microsoft байж байхад РНР бараг бvх тeрлийн датабэйс програмтай холбогдож чаддагаараа давуу.


1 comments:

Зэлмэ said...

Бусад жишээнээс дурдвал ASP хуудсууд Microsoft Access-тэй харьцдаг бa 2-уулангийх нь ард Microsoft байж байхад РНР бараг бvх тeрлийн датабэйс програмтай холбогдож чаддагаараа давуу. гэж бичжээ. Энэ арай дэгсдүүлсэн юм шиг байна. ASP -д ч гэсэн Mysql, PostgreSql, Oracle database үүдтэй ажиллаж чаддаг API үүд бий шүү. Гол ялгаа нь ASP зөвхөн IIS дээр суудаг ба Windows ийн server kernel бүхийн машинууд дээр сууж ажиллана. Өөөрөөр хэлбэл platform dependent гэсэн үг. Харин php, jsp бол хаа хамаагүй сууж ажиллаж чадна. Юутай ч хүнд хэрэгтэй санаануудыг бичжээ. амжилт хүсье